- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журам)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр
Дугаар 379
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Авто замын тухай хуулийн 9.1.8-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Зам, тээврийн хөгжлийн сайд Я.СОДБААТАР
Текст томруулах
A
A
A