A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Улсын тусгай хамгаалалттай газар нутагт амьтны сүргийн бүтцийг зохицуулах, заазлах, судалгаа шинжилгээний дээж, сорьц авах, хэмжилт хийх, нутагшуулах, халдварт өвчний голомтыг устгах зорилгоор амьтан агнах, барих журам/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

1996 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар 209

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4, 27 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт амьтны сүргийн бүтцийг зохицуулах, заазлах, судалгаа шинжилгээний дээж, сорьц авах, хэмжилт хийх, нутагшуулах, халдварт өвчний голомтыг устгах зорилгоор амьтан агнах, барих журмыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Энэ журмыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Байгаль орчныг хамгаалах алба С.Банзрагчид даалгасугай.

САЙД Ц.АДЪЯАСҮРЭН

Улсын нэгдсэн бүртгэлийн 2007 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 2709 дугаарт бүртгэв.