- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Зөөврийн номын сангийн үйлчилгээ үзүүлэх/
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар А/821
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Номын сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Зөөврийн номын сангийн үйлчилгээ үзүүлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Төв, орон нутгийн нийтийн номын сан алслагдсан нутаг дэвсгэрийн иргэдэд зөөврийн номын сангийн үйлчилгээг үзүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвлөж, дүүрэг, сум, баг, хорооны Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн номын сангийн захирал, эрхлэгч нарт, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Б.Баярсайхан/-д тус тус даалгасугай.
4. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны "Аргачлал батлах тухай" 158 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Ц.ЦОГЗОЛМАА
Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 4135 дугаарт бүртгэв.
Текст томруулах
A
A
A