Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 397

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4.2, 4.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ