- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Мал, амьтны эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх/

ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙ ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр
Дугаар А-09
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1. "Мал, амьтны эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх, тайлагнах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж, иргэд холбогдох байгууллагыг мэргэжлийн удирдлага, арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газар /Д.Түмэндэмбэрэл/-т үүрэг болгосугай.
3. Хууль зүй, дотоод хэргийн яамны улсын нэгдсэн бүртгэлд энэхүү журмыг бүртгүүлэхийг Хуулийн хэлтэст даалгасугай.
САЙДЫГ ҮҮРГИЙГ ХАРИУЦАГЧ, БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ
Текст томруулах
A
A
A
