A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 24 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2020-2-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр

Дугаар 26

Улаанбаатар хот

ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ(Засгийн газрын 2020 оны 24 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2020-2-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэврийг 24,000 (хорин дөрвөн мянган) төгрөгөөр нэмэгдүүлэн тооцож олгохыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарт даалгасугай.

2. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 310,000 (гурван зуун арван мянган) төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгож байгаа хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 270,000 (хоёр зуун далан мянган) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 16 дугаар тогтоолын 1, 2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Энэ тогтоолыг 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.