- Нүүр
- Сайдын тушаал
- Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ хийх, баталгааны тэмдэг хэрэглэх журам батлах тухай

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр
Дугаар А-08
Улаанбаатар хот
МАЛ ЭМНЭЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ, БАТАЛГААНЫ ТЭМДЭГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.14 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:
/Энэ хэсэгт ХХААХҮС-ын 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А/377 дугаар тушаалаар өөрчлөлт оруулсан/
1. "Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ хийх, баталгааны тэмдэг хэрэглэх журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгааны тэмдгийн загвар"-ыг 2 дугаар хавсралтаар, "Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгааны тэмдгийн (код) индексийн дугаар"-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газар /Д.Түмэндэмбэрэл/-т даалгасугай.
3. Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын 1999 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/168 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
4. Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийн хэрэглэж байгаа баталгааны тэмдгийг 2019 оны 7 дугаар сарын 1-ээс эхлэн хүчингүйд тооцсугай.
САЙДЫН ҮҮРГИЙГ ХАРИУЦАГЧ, БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ
Текст томруулах
A
A
A
