• Нүүр
  • Сайдын тушаал
  • Журам шинэчлэн батлах тухай /Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх/ - БХБС-ын 2021 оны 147 дугаар тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар 217
Улаанбаатар хот
Журам шинэчлэн батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13 дахь заалт, Барилгын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1.15 дахь хэсэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам"-ийг хавсралтаар баталсугай.
2. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /С.Магнайсүрэн/-д даалгасугай.
3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын "Журам шинэчлэн батлах тухай" 2018 оны 11 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Х.БАДЕЛХАН
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр                                  
Улаанбаатар хот                         

Дугаар 217   

Журам шинэчлэн батлах тухай

            Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13 дахь заалт, Барилгын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1.15 дахь хэсэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:     

            1. “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ийг хавсралтаар баталсугай.

            2. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /С.Магнайсүрэн/-д даалгасугай.

            3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын “Журам шинэчлэн батлах тухай” 2018 оны 11 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

                                           

САЙД                                     Х.БАДЕЛХАН