- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр
Дугаар 57
Улаанбаатар хот
ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 хүртэлх насны хүүхдийг хурдан морь унуулахыг хориглосугай.
(Энэ заалтад Засгийн газрын 2025 оны 41 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
2. Бүсийн уралдаанаас бусад орон нутагт зохион байгуулах хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан, тухайн шатны нутгийн өөрөө удирдах байгууллагын зөвшөөрлийн дагуу холбогдох хууль тогтоомж, журам стандартад нийцүүлэн, аюулгүй байдлыг ханган зохион байгуулж байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.
(Энэ заалтыг Засгийн газрын 2025 оны 41 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)
3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, бүх шатны Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2005 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 119 дүгээр тогтоолын 3 дахь заалт, "Өвөл, хаврын улирлын хурдан морины уралдааны тухай" Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ
(Энэ заалтыг Засгийн газрын 2025 оны р41 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)
Текст томруулах
A
A
A
