- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ (Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр
Дугаар 33
Улаанбаатар хот
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хуулийн 40.2, Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай. (Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2019 оны 122 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)
2. Байгууллагын дотоод журмыг энэ тогтоолоор баталсан дүрэмд нийцүүлэн баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг төсвийн шууд захирагч нарт даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 288 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 109
Улаанбаатар хот
ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ"-г хавсралт ёсоор баталсугай.
2.Байгууллагын дотоод журмыг энэ тогтоолын хавсралтаар баталсан ёс зүйн хэм хэмжээнд нийцүүлэн батлан хэрэгжүүлэх, Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахыг төсвийн шууд захирагч нарт үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ
Текст томруулах
A
A
A