A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 21

Улаанбаатар хот

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ТУШААЛЫН ЗЭРЭГ ДЭВ, ТҮҮНИЙ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Төрийн захиргааны албан хаагчид 2019 онд олгох зэрэг дэвийн нэмэгдлийг баталсан төсвийн хэмжээнд багтаан зохицуулж, цаашид шаардагдах зардлыг 2020 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай.

3.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан "Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1995 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 73 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР