- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗОХИЦУУЛАЛТТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БАГЦ ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
Дугаар 04
2019 оны 1 дүгээр сарын 9-ий өдөр Улаанбаатар хот
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗОХИЦУУЛАЛТТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БАГЦ ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай үйл ажиллагааны багц дүрэм"-ийг хавсралтаар баталсугай.
2."Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай үйл ажиллагааны багц дүрэм" нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс эхлэн Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 370, 507, 2014 оны 07, 2015 оны 406, 418, 2016 оны 94, 2018 оны 142 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3.Тогтоол батлагдсантай холбогдуулан өөрийн байгууллагын дүрэм, журамд холбогдох өөрчлөлт оруулахыг "Монголын хөрөнгийн бирж" ХК /Х.Алтай/, "Монголын үнэт цаасны бирж" ХК /Ж.Эрдэнэбат/, "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК /Ж.Байгалмаа/, "Арилжааны төлбөр тооцоо" ХХК/О.Эрдэнэгэрэл/, нийт зохицуулалттай этгээдийн удирдлагад тус тус үүрэг болгосугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /М.Өлзийбат/-нд даалгасугай.
ДАРГА С.ДАВААСҮРЭН
/Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 436, 2020 оны 179 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон/

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 59
Улаанбаатар хот
Тогтоол хүчингүй болгох тухай
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, Зөвшөөрлийн зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр дүгнэлт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1/772 дугаар албан бичгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Санхүүгийн зохицуулах хорооны "Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай үйл ажиллагааны багц дүрэм батлах тухай" 2019 оны 04 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын албанд даалгасугай.
ДАРГА Т.ЖАМБААЖАМЦ
Текст томруулах
A
A
A
