- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (ТЖАХ-ийн албан үүргийг түр орлон гүйцэтгэхэд цалин, урамшуулал олгох)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр
Дугаар 9
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хуулийн 43.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэхэд цалин, урамшуулал олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам батлах тухай" Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 62 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A