A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Халдварт өвчингүй, тайван байдлыг улс, бүс, нутгаар тогтоон мэдээлэх журам батлах тухай
Бүлэг: 1979

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар А-40

Улаанбаатар хот

Халдварт өвчингүй, тайван байдлыг улс, бүс, нутгаар тогтоон мэдээлэх журам батлах тухай

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Халдварт өвчингүй, тайван байдлыг улс, бүс, нутгаар тогтоон мэдээлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. "Халдварт өвчингүй, тайван байдлыг улс, бүс, нутгаар тогтоон мэдээлэх журам"-ыг батлагдсан өдрөөс эхлэн мөрдүүлж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газар /Д.Түмэндэмбэрэл/-т даалгасугай.

САЙД Ч.УЛААН