- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖАГСААЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2015 оны 336 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 90
Улаанбаатар хот
ЖАГСААЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 101.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2015 оны 336 дугаар тогтоолоор баталсан "Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалт"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2022 оны 381 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан дээрх тогтоолын 1 дүгээр зүйлийн "шаардлага хангасан" гэсний дараа "тохирлын баталгаатай" гэж нэмсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
