Бүлэг: 1979
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 14
Улаанбаатар хот
ТӨРИЙН АЛБАНЫ ТУСГАЙ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛЗОЛ, ЖУРАМ, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.12, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1.11 дэх заалтыг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс ТОГТООХ нь:
1."Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Төрийн албаны тусгай шалгалтын нэгдсэн үнэлгээний хуудас"-ны загварыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн албаны зөвлөлийн Ажлын алба, Салбар зөвлөлд тус тус даалгасугай.
3.Энэ журам батлагдсантай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн "Заавар батлах тухай" 14 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Б.БААТАРЗОРИГ

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр                                   Дугаар 14                                    Улаанбаатар хот

ТӨРИЙН АЛБАНЫ ТУСГАЙ ШАЛГАЛТ ӨГӨХ  БОЛЗОЛ, ЖУРАМ, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.12, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1.11 дэх заалтыг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.“Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Төрийн албаны тусгай шалгалтын нэгдсэн үнэлгээний хуудас”-ны загварыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн албаны зөвлөлийн Ажлын алба, Салбар зөвлөлд тус тус даалгасугай.

3.Энэ журам батлагдсантай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн “Заавар батлах тухай” 14 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

ДАРГА                                                           Б.БААТАРЗОРИГ