- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ /Улсын бүртгэлийн албаны дүрэм/
ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
Татварын ерөнхий газрын даргын 2010 оны 331 дүгээр тушаалаар хүчингүйд тооцсон.
МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ /Улсын бүртгэлийн албаны дүрэм/
2003 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хот
Дугаар 182
Дугаар 182
«Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай» хуулийн 8, 12 дугаар зүйл, 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14, 15 дугаар зүйл, 16дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 18дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 19 дүгээр зүйл, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дүгээр заалт, 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дүгээр заалт, 2, 4 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дүгээр заалт, 2 дахь хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор Татварын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 2, 4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь: |
1. «Улсын бүртгэлийн албаны дүрэм»-ийг 1 дүгээр хавсралтаар, «Нөхөрлөл, компани, хоршоо, төрийн /орон нутгийн/ өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг улсын бүртгэлд бүртгэх журам»-ыг 2 дугаар хавсралтаар, «Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалтаас лавлагаа өгөх журам»-ыг 3 дугаар хавсралтаар, «Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн баримт бичгийг хадгалах журам»-ыг 4 дүгээр хавсралтаар, «Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл УБ-03»-ийг 5 дугаар хавсралтаар, «Өөрчлөн байгуулах замаар байгуулагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл УБ-04»-ийг 6 дугаар хавсралтаар, «Хуулийн этгээдийн бүртгэлийн өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл УБ-05»-ийг 7 дугаар хавсралтаар, «Хуулийн этгээд татан буугдсаныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл УБ-06»-ийг 8 дугаар хавсралтаар, «Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай мэдэгдэл УБ-07»-ийг 9 дүгээр хавсралтаар, «Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөлд зурсан гарын үсгийн хэв маяг УБ-08»-ийг 10 дугаар хавсралтаар, «Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас УБ-09»-ыг 11 дүгээр хавсралтаар, «Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт дарах баталгааны тэмдгийн загвар»-ыг 12 дугаар хавсралтаар, «Хуулийн этгээдийн харилцах данс нээх, хаах тухай мэдэгдэл УБ-10»-ийг 13 дугаар хавсралтаар, «Өргөдөл гаргагчаас баримт бичиг хүлээн авсан тасалбар УБ-11»-ыг 14 дүгээр хавсралтаар тус тус баталсугай. |
2. Энэ тушаалаар батлагдсан журам, маягтуудыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Улсын бүртгэлийн алба, аймгийн татварын хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай. |
3. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дэд дарга (Я.Мишиглүндэн)-д даалгасугай. |
4. Энэ тушаал гарсантай холбогдуулан ҮТЕГ-ын даргын 1999 оны 164, 2001 оны 143, 2002 оны 62, 2003 оны 86 тоот тушаал, 2001 оны 119 тоот тушаалын 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. |
ДАРГА Л. ЗОРИГ
2003 оны 12 дугаар сарын 2-ны өдөр улсын бүртгэлийн 2272 дугаарт бүртгэсэн. |
Текст томруулах
A
A
A
Сонсох:
Таны санал хүсэлт