- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН БИЧИГ БАРИМТЫН ТУХАЙ /ГЕГ, ҮХАҮТанхимын даргын хамтарсан 2018 оны А/95, А/92 дугаар тушаалаар хүчингүй болсон/
/ГЕГ, ҮХАҮТанхимын даргын хамтарсан 2018 оны А/95, А/92 дугаар тушаалаар хүчингүй болсон/
МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ
ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН БИЧИГ БАРИМТЫН ТУХАЙ
2003 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дугаар 705/222 Улаанбаатар хот
Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2, 52 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, “Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим”-ын тухай Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйл, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2003 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь: |
Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2, 52 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, “Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим”-ын тухай Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйл, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2003 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь: |
1.Экспортод гаргаж буй алт, нефть, нүүрс, үнэт чулуу зэрэг байгалийн ашигт малтмалын төрлийн бараанд гаалийн бүрдүүлэлт хийхдээ Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас олгосон “Гарал үүслийн гэрчилгээ”-г үндэслэл болгож байхыг харьяа гаалийн газар, хороодын дарга нарт үүрэг болгосугай. |
2. Гарал үүслийн гэрчилгээг саадгүй олгох ажлыг оновчтой зохион байгуулж ажиллахыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Гадаад худалдааны бичиг баримт баталгаажуулах газрын дарга /Б.Батжаргал/-д даалгасугай. |
3. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт, шалгалтын хэлтсийн дарга /Ч.Энхтуяа/-д үүрэг болгосугай. |
4.Энэ тушаалыг 2004 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. |
МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДЭРИЙН ТАНХИМЫН ДАРГА
2004 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр улсын бүртгэлийн 2416 дугаарт бүртгэсэн |
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ
ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар А/95,А/92
Засгийн Газрын Агентлагийн Эрх Зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Гаалийн тухай хуулийн 2711дүгээр зүйлийн 2711.1.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хууль болон Монгол Улсын Хууль Зүй Дотоод хэргийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 29-ний 1-1/282, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны 1-1/1578 тоотыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
Нэг. Гаалийн ерөнхий газрын дарга, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын даргын хамтарсан 2003 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн "Гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтын тухай" 705/222 дугаар тушаалыг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
Хоёр. Энэ тушаалыг олон нийтэд мэдээллэх үүргийг Гаалийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, сургалт судалгааны төв /Г.Баасандорж/, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Маркетингийн газар /П.Анхтуяа/-т тус тус үүрэг болгосугай.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ДАРГА М.ОЮУНЧИМЭГ
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, Б.АСРАЛТ
Текст томруулах
A
A
A