- Нүүр
- Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
- ШАЛГУУР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 4368 дугаарт бүртгэв.
БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 001
Улаанбаатар хот
ШАЛГУУР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
"Боловсролын тухай" хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь заалт, "Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дүрэм"-ийн 2.1-ийн "в" заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
Нэг."Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур"-ыг нэгдүгээр, /БМИҮЗУЗөвлөлийн 2019 оны 05 дугаар тогтоолоор 1-р хавсралтыг хүчингүй болгосон/ "Сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
Хоёр.Энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа мөрдөж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын албаны захирал /Х.Батсайхан /-д үүрэг болгосугай.
ДАРГА Л.ГАНТӨМӨР
БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ЗАХИРЛЫН ТУШААЛ
2026 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр
Дугаар А/13
Улаанбаатар хот
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛОХ ТУХАЙ
Боловсролын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.13, 17.14, 17.15 дахь заалтыг хэрэгжүүлэх, Боловсрол, шинжлэх ухааны сайдын "Бүтэц, дүрэм батлах тухай" 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/593 дугаар тушаалаар батлагдсан "Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл"-ийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.5, 4.6.4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.Боловсролын ерөнхий хууль, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн "Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дүрэм батлах тухай" А/593 дугаар тушаал гарсантай холбогдуулан хавсралтад заасан эрх зүйн зохицуулалтгүй болсон Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн удирдах зөвлөлийн тогтоолуудыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Захиргаа, удирдлагын хэлтсийн даргад даалгасугай.
ЗАХИРАЛ Б.АМАРСАНАА
2026 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн А/13 дугаар тушаалын хавсралт
ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТААС ХАСУУЛАХ ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ
Захиргааны хэм хэмжээний актын нэршил | Хэм хэмжээний актын хавсралтаар батлагдсан шаардлага | Хэм хэмжээний актад бүртгэгдсэн хугацаа, дугаар |
2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн "Боловсролын магалдлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн удирдах зөвлөлийн №06 тогтоол" | Докторын ХМИ шалгуур шаардлагаДокторын ХУМИ шалгуур шаардлагаМагистрын ХМИ шалгуур шаардлагаДээд боловсролын сургалтын байгууллагыг МИ шалгуур шаардлага | Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 4789 дүгээрт бүртгэв. ЗХХАЭ-ийн 2020 оны 15 дугаарт нийтлэгдсэн. |
2019 оны 9 дүгээр сарын 25-ний өдрийн Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн удирдах зөвлөлийн №05 тогтоол | Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлага | Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 4491 дүгээрт бүртгэсэн. |
2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн удирдах зөвлөлийн №001 дугаар тогтоол | Мэргэжлийн боловсрол сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлага | Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 4368 дугаарт бүртгэсэн. |
Засгийн газрын 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 281 тогтоол | Боловсролын магадлан итгэмжлэх байгуулын дүрэм |
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх