- Нүүр
- Сайдын тушаал
- Журам шинэчлэн батлах тухай /Татварын мэргэшсэн зөвлөхөд эрх олгох, сунгах шалгалт авах/

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр
Дугаар 101
Улаанбаатар хот
Журам шинэчлэн батлах тухай
Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ НЬ:
Нэг. "Татварын мэргэшсэн зөвлөхөд эрх олгох, сунгах шалгалт авах журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, Татварын мэргэшсэн зөвлөхөд олгох гэрчилгээний загварыг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
Хоёр. Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгох, сунгах шалгалт авах арга хэмжээг батлагдсан журмын дагуу зохион байгуулахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Ч.Чимидсүрэн/-т даалгасугай.
Гурав. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2017 оны 82 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A
