- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (газрын тосны бүртгэл, тооцоо)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 5 дугаар сарын 1-ний өдөр
Дугаар 178
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Газрын тосны тухай хуулийн 7.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Газрын тосны бүртгэл, тооцооны журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Газрын тосны бүртгэл, тооцооны маягт, түүнийг хөтлөх заавар, аргачлалыг баталж, мөрдүүлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт даалгасугай.
3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.СУМЪЯАБАЗАР
Текст томруулах
A
A
A