A

A

A

Бүлэг: 1979

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Барааны ангиллын кодыг урьдчилан тодорхойлох журам/

2008 оны 10 дугаар сарын 30

Дугаар 692

Улаанбаатар хот

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 23.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Барааны ангиллын кодыг урьдчилан тодорхойлох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. "Ангиллын кодын урьдчилсан шийдвэр"-ийн сан үүсгэх, түүнтэй ажиллах программ боловсруулах, журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Санхүү, эдийн засгийн газар /Н.Болд/-т үүрэг болгосугай.

3. Энэхүү тушаалыг 2008 оны 11 дүгээр сарын 03–ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ

Улсын бүртгэлд 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2967 дугаарт бүртгэсэн