A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 55

Төрийн ордон,Улаанбаатар хот

Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Өрийн удирдлагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийг хавсралтаар баталсугай.

2.Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР