A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 271

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ, ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөл, гэрчилгээний загвар"-ыг 1 дүгээр хавсралт, "Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөл олгох журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ