- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ, ЗЭРЭГЛЭЛ, ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр
Дугаар 275
Улаанбаатар хот
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ, ЗЭРЭГЛЭЛ, ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хуулийн 10.4, 18.8 дахь хэсэг, Төрийн албаны зөвлөлийн саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.
(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2020 оны 184 дүгээр тогтоол, Засгийн газрын 2022 оны 194 дүгээр тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)
2. Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалтыг баталсантай холбогдон гарч болзошгүй нэмэлт зардлыг 2019 оны хувьд батлагдсан төсөвт багтааж, цаашид жил бүрийн улсын төсвийн төсөлд тооцон тусгаж байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр тогтоол, "Тогтоолд нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 278 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4. Энэ тогтоолыг 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 487
Улаанбаатар хот
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ, ЗЭРЭГЛЭЛ, АЛБАН ТУШААЛЫН ЖАГСААЛТЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хуулийн 10.4, 18.8 дахь хэсэг, Төрийн албаны зөвлөлийн саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалтыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох тухай" Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 375 дугаар тогтоолын 3 дахь заалт, мөн "Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц, аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны орон тооны хязгаарыг тогтоох тухай" Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 376 дугаар тогтоолын 4 дэх заалтын ""Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоол" гэснийг "Засгийн газраас баталсан төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, албан тушаалын жагсаалт" гэж тус тус өөрчилсүгэй.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 275 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 184 дүгээр тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 194 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэ тогтоолыг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.АЮУРСАЙХАН
Текст томруулах
A
A
A