- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд мэргэжлийн диплом/
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛАЛЫН САЙД , БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар А/505, А/267
Улаанбаатар хот
ЖУРАМ, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүлийн 24.2 дахь хэсэг, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйл, Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн 16.8 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үнэмлэх, гэрчилгээ олгох журам"-ыг нэгдүгээр, "Мэргэжлийн дипломын загвар"-ыг хоёрдугаар, "Мэргэжлийн үнэмлэхний загвар"-ыг гуравдугаар, "Мэргэжлийн боловсролын үнэмлэхний загвар"-ыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.
2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /А.Халиунаа/-т, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Ерөнхий боловсролын бодлогын газар /Т.Ням-очир/-т тус тус үүрэг болгосугай.
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.ЧИНЗОРИГ
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ё.БААТАРБИЛЭГ
БС-ын 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Журам, загварт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/30 дугаар тушаалаар 2026 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болгосон /УНС 2026.05.28 хүлээн авсан/
БОЛОВСРОЛЫН САЙДЫН ТУШААЛ
2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр
Дугаар А/30
Улаанбаатар хот
ЖУРАМ, ЗАГВАРТ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Боловсролын ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 13 дугаар зүйл, Монгол хэлний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 155 дугаар зарлигийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Журам, загвар батлах тухай" Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/13 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын төгсөгчид олгох боловсролын баримт бичгийн загвар, түүнийг хөтлөх, олгох журам"-ын дараах заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"2.3.Чадамжийн гэрчилгээг батлагдсан загвар 1-ийн дагуу цахим системд байршуулах бөгөөд чадамж эзэмшсэн иргэн системээс хэвлэн авч болно.";
"5.10.Боловсролын баримт бичгийн бичвэрийг батлагдсан загварын дагуу "Arial" үсгийн фонтоор, хар өнгөөр бичнэ. Монгол бичгийн фонтыг MongolianScript фонтоор (эсвэл түүнтэй адил стандарт фонт) бичнэ.";
"5.14.Дипломд сургалтын байгууллагын нэр, төгсөгчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, эзэмшсэн мэргэжлийн чиглэл/хөтөлбөрийн нэр, индекс, мэргэшлийн нэр, мэргэшлийн түвшин, боловсролын түвшин, элссэн огноо, төгссөн огноо, сургалтын хэлбэр, дипломын улсын бүртгэлийн дугаар, судалсан хичээлийн нэр, багц цаг, сурлагын хувьчилсан оноо ба үсгэн үнэлгээ, төгсөлтийн үнэлгээ, дипломын ажлын сэдэв, голч дүнг тэмдэглэж, төгсөлтийн үнэлгээний багийн ахлагч, сургалтын байгууллагын захирал гарын үсэг зурж, баталгаажуулна.";
"5.15.Мэргэжлийн үнэмлэхэд сургалтын байгууллагын нэр, төгсөгчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, эзэмшсэн мэргэжлийн чиглэл/хөтөлбөрийн нэр, индекс, мэргэшлийн нэр, мэргэшлийн түвшин, боловсролын түвшин, сургалтын хэлбэр, ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх, сонгох чадамжийн нэгжийн нэр, гүйцэтгэлийн хувь, "чадамжтай", "хараахан чадамж эзэмшээгүй" гэсэн үсгэн тэмдэглэгээг тус тус бичиж, төгсөлтийн үнэлгээний багийн ахлагч, сургалтын байгууллагын захирал гарын үсэг зурж баталгаажуулна.";
"5.16.Чадамжийн гэрчилгээнд гэрчилгээний дугаар, иргэний бүртгэлийн дугаар, огноо, төгсөгчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, мэргэжлийн чиглэл/хөтөлбөрийн нэр /код/, чадамжийн нэгжийн код, чадамжийн нэгжийн нэр, сургалтын байгууллагын нэр, мэргэшлийн түвшин, багц цаг, QR, цахим гарын үсэгтэй байна.";
"5.17.Боловсролын баримт бичигт гарын үсгийн дардас хэрэглэхгүй бөгөөд цахим гарын үсгээр баталгаажуулна.";
"5.24.Мэргэшлийн үндэсний шаталсан бүтцийн I-VI түвшинд нэг чадамжийг эзэмшсэн тохиолдолд чадамжийн гэрчилгээ олгоно. Чадамжийн нэгж нь стандартад суурилсан сургалтын хөтөлбөрийн чадамжийн сантай байна.".
2.Мөн журмын 2, 3, 5 дугаар бүлэгт доор дурдсан агуулга бүхий 2.7, 3.7, 5.25 дахь заалт нэмсүгэй.
"2.7.Мэргэжлийн үнэмлэх, дипломыг үнэт цаасан дээр батлагдсан загвар 2, загвар 3-ын дагуу хэвлэнэ.";
"3.7."Чадамжийн гэрчилгээ"-г төрийн захиргааны байгууллага баталгаажуулсны дараа систем хөгжүүлэгч байгууллага нэгдсэн цахим системд байршуулна.";
"5.25.Энэхүү журмын 5.14, 5.15-д заасны дагуу диплом, мэргэжлийн үнэмлэхэд сургалтын хэлбэрийг бичихдээ төгсөгч нь Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 11.1-д заасан сургалтын хэлбэрээс аль хэлбэрээр суралцсаныг сонгон тэмдэглэнэ.".
3.Тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан "Чадамжийн гэрчилгээний загвар"-ыг нэгдүгээр хавсралтын дагуу, гуравдугаар хавсралтаар баталсан "Мэргэжлийн үнэмлэхийн загвар"-ыг хоёрдугаар хавсралтын дагуу, дөрөвдүгээр хавсралтаар баталсан "Дипломын загвар"-ыг гуравдугаар хавсралтын дагуу тус тус өөрчилсүгэй.
4.Энэхүү тушаалаар баталсан нэмэлт, өөрчлөлтийг 2025-2026 оны хичээлийн жилийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын элсэгчид, 2026 оны мэргэжлийн сургалтын байгууллагын төгсөгчдөөс эхлэн мөрдсүгэй.
5.Тушаалын хэрэгжилтэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Дээд, мэргэжлийн боловсролын бодлого зохицуулалтын газар (Н.Нарангэрэл), Цахим боловсрол, статистик мэдээллийн хэлтэс (Т.Бат-Эрдэнэ)-т, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Боловсролын ерөнхий газар (Т.Ням-Очир)-т, системд нэмэлт хөгжүүлэлт хийж ажиллахыг Боловсролын мэдээллийн технологийн төв (Д.Бат-Эрдэнэ)-д тус тус даалгасугай.
6.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Салбарын хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Л.Төгсбаяр)-т даалгасугай.
7.Энэхүү тушаалыг баталсантай холбогдуулан "Журам, загвар батлах тухай" Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/505, А/267 дугаар тушаалыг 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
/Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан/
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх