A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 329

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Хүнсний тухай хуулийн 6.8-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

/ Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2021 оны 4 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон /

2. Энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт тус тус даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам батлах тухай" Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 77 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.УЛААН