- Нүүр
- Сайдын тушаал
- Журам шинэчлэн батлах тухай /Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох/

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр
Дугаар А/513
Улаанбаатар хот
Журам шинэчлэн батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.16 дах хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам"-ыг нэгдүгээр, "Мэргэшлийн зэргийн гэрчилгээний загвар"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Тушаалын хэрэгжилтийг ханган ажиллахыг Эрүүл мэндийн хөгжлийн төв /Б.Нарантуяа/-д, эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоодын удирдлагад тус тус үүрэг болгосугай.
3.Тушаалын хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөл /Я.Амаржаргал/-д, Төрийн захиргааны удирдлагын газар /Б.Цогтбаатар/-т тус тус даалгасугай.
4.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 491/А/472 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Д.САРАНГЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
