- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Мал, амьтны тэжээлийн нэмэлтийг бүртгэх, худалдах, эгүүлэн татах, импортын зөвшөөрөл олгох/

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар А-456
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1."Мал, амьтны тэжээлийн нэмэлтийг бүртгэх, худалдах, эгүүлэн татах, импортын зөвшөөрөл олгох журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү журмын хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газар /Д.Түмэндэмбэрэл/-т даалгасугай.
3.Тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Хуулийн хэлтэс /Э.Цолмонжаргал/-т үүрэг болгосугай.
САЙД Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
