A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Мал, амьтны тэжээлийн нэмэлтийг бүртгэх, худалдах, эгүүлэн татах, импортын зөвшөөрөл олгох/
Бүлэг: 1979

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар А-456

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Мал, амьтны тэжээлийн нэмэлтийг бүртгэх, худалдах, эгүүлэн татах, импортын зөвшөөрөл олгох журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү журмын хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газар /Д.Түмэндэмбэрэл/-т даалгасугай.

3.Тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Хуулийн хэлтэс /Э.Цолмонжаргал/-т үүрэг болгосугай.

САЙД Ч.УЛААН

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар А/100

Улаанбаатар хот

ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын "Журам батлах тухай" 2019 оны А/456 дугаар тушаал, "Мал, амьтанд зориулан үйлдвэрлэх, импортлох тэжээлийн аюулгүй байдалд тавих шаардлага батлах тухай" 2021 оны А/29 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2.Тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авахыг Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтэс (Г.Урангоо)-т үүрэг болгосугай.

САЙД Ж.ЭНХБАЯР