A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЗОРИЛТ БАТЛАХ ТУХАЙ (Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар 407

Улаанбаатар хот

ЗОРИЛТ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Олон улсын гэрээний тухай хуулийн 24.4-т заасныг тус тус үндэслэн, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын 1-д заасан зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, НҮБ-ын Суурь конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлж, цаашид хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах салбар тус бүрийн зорилтыг хэрэгжүүлж ажиллахыг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.ЦЭРЭНБАТ