- Нүүр
 - Сайдын тушаал
 - ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертэд тавих шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох/
 
                            БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 213
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертэд тавих шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж, холбогдох байгууллагуудад хүргүүлж мөрдүүлэх ажлын зохион байгуулахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Гантулга/-т үүрэг болгосугай.
4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 179 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертэд тавих шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам"-ыг хүчингүй болгосонд тооцсугай.
САЙД Х.БАДЕЛХАН
Текст томруулах
A
A
A
                                                                                    
                            
Нүүр
 
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх