A

A

A

Бүлэг: 1979

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 79

Өлгий

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙГ ТҮРЭЭСЛЭХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-ын "г", 18.2 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит X хуралдаанаас ТОГТООХ нь:

Нэг. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг нэгдүгээр, Орон нутгийн өөрийн өмчийн түрээсийн төлбөрийн доод үнийг хоёрдугаар, Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн үлгэрчилсэн гэрээг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Орон нутгийн өмчийг түрээслэх журмыг мөрдөж, хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /А.Гылымхан/, сумдын Засаг дарга нарт, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлагуудад тус тус үүрэг болгосугай.

Гурав. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Орон нутгийн өмчийн эд хөрөнгө түрээслэх журмыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.БАУЫРЖАН

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2026 оны 3 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 127

Өлгий

Тогтоол хүчингүй болгох тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 8 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1."Орон нутгийн өмчийн хөрөнгийг түрээслэх журмыг шинэчлэн батлах тухай" аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 79 дүгээр тогтоол, "Орон нутгийн өмчийг түрээслэх журмын загвар болон түрээсийн төлбөрийн доод хязгаарыг шинэчлэн батлах тухай" аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 111 тогтоолуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2.Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хасуулах ажлыг зохион байгуулахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба (М.Баршагүл)-д үүрэг болгосугай.

ДАРГА А.БЕГАРЫС

/Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авсан/