- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ (байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд ээлтэй техник, тоног төхөөрөмж)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 468
Улаанбаатар хот
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд ээлтэй техник, тоног төхөөрөмжийн жагсаалт"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нарт даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 303 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4. Энэ тогтоолыг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A
