Бүлэг: 1979
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 34
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Монгол малчин" үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай
2. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2020 оны 2 дугаар сард багтаан батлуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд даалгасугай.
3. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг батлагдсан төсөвт багтааж хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
4. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах тухай" Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолын хавсралтын "Долоо" дахь хэсгийн "а"-д "10.Малжуулах хөтөлбөр, 12.Малчдыг мэдлэгжүүлэх, мэдлэгээр хангах хөтөлбөр" гэснийг хассугай.
5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Малчдыг дэмжих зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 90 дүгээр тогтоол, "Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 114 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.УЛААН
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 34

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Монгол малчин” үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай

2. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2020 оны 2 дугаар сард багтаан батлуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд даалгасугай.

3. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг  батлагдсан төсөвт багтааж хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолын хавсралтын “Долоо” дахь хэсгийн “а”-д  “10.Малжуулах хөтөлбөр, 12.Малчдыг мэдлэгжүүлэх, мэдлэгээр хангах хөтөлбөр” гэснийг хассугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Малчдыг дэмжих зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 90 дүгээр тогтоол, “Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 114 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                    У.ХҮРЭЛСҮХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн

үйлдвэрийн сайд                                                      Ч.УЛААН