A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛС

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙНТОГТООЛ

2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 54

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэг, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс ТОГТООХ нь:

1."Төрийн албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэхүү журам батлагдсантай холбогдуулан "Журам батлах тухай" Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 02 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.БААТАРЗОРИГ