• Нүүр
  • Сайдын тушаал
  • Журам батлах тухай /Барилгын хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ангилах, тээвэрлэх, дахин боловсруулах/
Бүлэг: 1979
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 48
Улаанбаатар хот
Журам батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1 дэх заалтыг тус, тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Барилгын хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ангилах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Журмын хэрэгжилтийг зохион байгуулан, хяналт тавьж ажиллахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Гантулга/-т үүрэг болгосугай.
3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 12- ны өдрийн А/428 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Хог хаягдлын улсын мэдээллийн нэгдсэн сангийн тогтолцоо, бүрдэл болон мэдээлэл төвлөрүүлэх журам"-ын дагуу бүрдүүлсэн барилгын хог хаягдлын мэдээ, тайланг авч, "Барилгын салбарын нэгдсэн мэдээллийн сан"-д байршуулахыг Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ /Ц.Амарсанаа/-т даалгасугай.
САЙД Х.БАДЕЛХАН
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр                       
Улаанбаатар хот

Дугаар 48  

Журам батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1 дэх заалтыг тус, тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Барилгын хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ангилах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг зохион байгуулан, хяналт тавьж ажиллахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Гантулга/-т үүрэг болгосугай.

3.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 12- ны өдрийн А/428 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Хог хаягдлын улсын мэдээллийн нэгдсэн сангийн тогтолцоо, бүрдэл болон мэдээлэл төвлөрүүлэх журам”-ын дагуу бүрдүүлсэн барилгын хог хаягдлын мэдээ, тайланг авч, “Барилгын салбарын нэгдсэн мэдээллийн сан”-д байршуулахыг Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ /Ц.Амарсанаа/-т даалгасугай.

                                                                                                             САЙД                         Х.БАДЕЛХАН