- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 68 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 112
Улаанбаатар хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан санхүү, төсвийн чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 68 дугаар тогтоолын 1 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"1. Монгол Улсад импортолж байгаа бүх төрлийн будаа, элит үрийн улаанбуудай, хүнсний улаанбуудай, элсэн чихэр, ургамлын тосны гаалийн албан татвар, импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг татвар ногдуулсан өдрөөс хойш 2 сар хүртэл хугацаагаар сунгах, хэсэгчлэн төлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Гаалийн ерөнхий газар (Б.Асралт)-т зөвшөөрсүгэй."
2. Мөн тогтоолын 2 дахь заалтын "Оросын Холбооны Улсаас болон тус улсаар дамжуулан импортлох" гэснийг "Монгол Улсад импортлох" гэж өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
