A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Чухал ач холбогдол бүхий ганц хувь бүтээл хадгалагдаж байгаа хувийн номын санд дэмжлэг үзүүлэх журам/
Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙДЫН ТУШААЛ

2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар А/158

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Номын сангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Чухал ач холбогдол бүхий ганц хувь бүтээл хадгалагдаж байгаа хувийн номын санд дэмжлэг үзүүлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Тушаалыг хэрэгжүүлж удирдлага, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллахыг Соёл, урлагийн бодлогын газар /Б.Сэргэлэн/, Үндэсний номын сан /Б.Ичинхорлоо/-д тус тус даалгасугай.

САЙД Ё. БААТАРБИЛЭГ