A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 113

Улаанбаатар хот

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 16.7, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 11.5, 11.7-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

/Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2020 оны 251  дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон/

2. Энэ тогтоолыг хэрэгжүүлэн ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаатай холбоотой бусад журам, заавар холбогдох тушаал, шийдвэрийг хууль, энэ журмын зохицуулалттай нийцүүлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.УЛААН