A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МАЯГТ, ТҮҮНИЙГ НӨХӨХ ЗААВРЫГ БАТЛАХ ТУХАЙ /Ашигт малтмалын хайгуул, олборлолт, үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, Газрын тосны хайгуул, олборлолт эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага/
Бүлэг: 1979

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар А/37

Улаанбаатар хот

МАЯГТ, ТҮҮНИЙГ НӨХӨХ ЗААВРЫГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Статистикийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Үндэсний статистикийн хорооны даргын 2020 оны А/25 тоот тушаалыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын тайлангийн дараах захиргааны статистик мэдээллийн маягт, түүнийг нөхөх зааврыг дор дурдсанаар баталсугай. Үүнд:

1.1. "Ашигт малтмалын хайгуул, олборлолт, үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны 20... оны тайлан (3-ОҮИТБС-1)" маягтыг 1 дүгээр хавсралтаар, түүнийг нөхөх зааврыг 2 дугаар хавсралтаар;

1.2. "Газрын тосны хайгуул, олборлолт эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны 20... оны тайлан (3-ОҮИТБС-2)" маягтыг 3 дугаар хавсралтаар, түүнийг нөхөх зааврыг 4 дүгээр хавсралтаар.

2. Батлагдсан маягт, түүнийг нөхөх зааврын дагуу мэдээллийн хамралт, үнэн зөв, бодит байдалд хяналт тавьж ажиллахыг Стратеги бодлого, төлөвлөлтийн газар /Э.Батболд/-т үүрэг болгосугай.

3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Г.Ганхүү/-т даалгасугай.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Д.СУМЪЯАБАЗАР

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар А/52

Улаанбаатар хот

Маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Статистикийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Үндэсний статистикийн хорооны даргын 2022 оны А/26 дугаар тушаалыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын тайлангийн дараах захиргааны статистик мэдээллийн маягт, түүнийг нөхөх зааврыг хавсралтын дагуу шинэчлэн баталсугай. Үүнд:

- Ашигт малтмалын хайгуул, олборлолт, үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны 20 ... оны тайлан (3-ОҮИТБС-1);

- Газрын тосны хайгуул, олборлолт эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны 20 ... оны тайлан (3-ОҮИТБС-2);

- Орон нутгийн төсөвт ашигт малтмал, газрын тосны хайгуул, олборлолт эрхэлдэг аж ахуйн нэгжээс төвлөрүүлсэн барьцаа, албан татвар, хураамжийн орлогын 20 ... оны тайлан (3-ОҮИТБС-3);

- Ашигт малтмал, газрын тосны хайгуул, олборлолт эрхэлдэг аж ахуйн нэгжээс төрийн захиргааны төв байгууллага болон бусад төсөвт байгууллагад төвлөрүүлсэн албан татвар, хураамж, бусад орлогын 20 ... оны тайлан (3-ОҮИТБС-4);

- Ашигт малтмал, газрын тосны хайгуул, олборлолт эрхэлдэг аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, борлуулалтын 20 ... оны нэгдсэн тайлан (3-ОҮИТБС-5);

- Ашигт малтмал, газрын тосны хайгуул, олборлолт эрхэлдэг аж ахуйн нэгжээс улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн албан татвар, хураамжийн орлогын 20 ... оны нэгтгэлийн тайлан (3-ОҮИТБС-6).

2. Батлагдсан маягт, түүнийг нөхөх зааврын дагуу мэдээллийн хамралт, үнэн зөв, бодит байдалд хяналт тавьж ажиллахыг Судалгаа, хөрөнгө оруулалтын газар /Э.Батболд/-т үүрэг болгосугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны А/37 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Ц.Одхүү/-т даалгасугай.

САЙД Г.ЁНДОН