- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН БАГЦ МАТЕРИАЛЫГ БАТЛАХ ТУХАЙ /Монгол банкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын 2015-02-06-ны А35/20 тоот тушаалаар хүчингүй болсон/

/Монгол банкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын 2015-02-06-ны А35/20 тоот тушаалаар хүчингүй болсон/
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН БАГЦ МАТЕРИАЛЫГ БАТЛАХ ТУХАЙ
2003 оны 10 дугаар сарын 30 Улаанбаатар хот
Дугаар 549
![]() |
"Төв банк /Монголбанк/-ны тухай хууль"-ийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, "Банкны тухай хууль"-ийн 28 дугаар зүйл, Захирлуудын зөвлөлийн 2003 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн банкны нягтлан бодох бүртгэлийг боловсронгуй болгох зорилгоор ТУШААХ нь: |
![]() |
1. Нягтлан бодох бүртгэлийн багц материалыг дараахь хавсралтаар баталсугай: |
![]() |
а/ "Дансны код"-ыг 1 дүгээр хавсралтаар, |
![]() |
б/ "Банкны нягтлан бодох бүртгэлийг хөтлөх үлгэрчилсэн журам"-ыг 2 дугаар хавсралтаар, |
![]() |
в/ санхүүгийн тайлангуудын загварыг 3 дугаар хавсралтаар: |
![]() |
3.1 "Баланс"-ыг 3а дугаар хавсралтаар; |
![]() |
3.2 "Орлого, үр дүнгийн тайлан"-г 3б дугаар хавсралтаар; |
![]() |
3.3 "Өмчийн өөрчлөлтийн тайлан"-г 3в дугаар хавсралтаар; |
![]() |
3.4 "Мөнгөн гүйлгээний тайлан"-г 3г дугаар хавсралтаар; |
![]() |
г/ "Банкны санхүүгийн тайлан бэлтгэх аргачлал"-ыг 4 дүгээр хавсралтаар; |
![]() |
д/ "Санхүүгийн тайлангийн тодруулга бэлтгэх үлгэрчилсэн заавар"-ыг 5 дугаар хавсралтаар. |
![]() |
2. Нягтлан бодох бүртгэлийн багц материалыг 2004 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй. |
![]() |
3. Банкны Гүйцэтгэх захирлуудад даалгах нь: |
![]() |
а/ Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг мөрдөж, тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан "Банкны нягтлан бодох бүртгэлийг хөтлөх үлгэрчилсэн журам"-д тулгуурлан дотооддоо нягтлан бодох бүртгэлийн бодлого, чиглэлийг тогтоосон журмаа шинэчлэн боловсруулж, мөрдөх; |
![]() |
б/ үлдэгдэл балансыг тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан дансны кодын дагуу, санхүүгийн тайлангуудыг 3 дугаар хавсралтын дагуу гаргаж сар бүрийн 10-ны өдрийн дотор, санхүүгийн тайланд хийх тодруулгыг 5 дугаар хавсралтын дагуу хагас жил тутам гаргаж Хяналт шалгалтын газарт ирүүлж байх; |
![]() |
в/ 2003 оны 11 дүгээр сарын байдлаар туршилтын журмаар 1, 3 дугаар хавсралтын дагуу үлдэгдэл баланс, санхүүгийн тайлангуудыг гаргаж 2003 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор Хяналт шалгалтын газарт ирүүлэх. |
![]() |
4. Энэхүү тушаалыг батлагдсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 1998 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 537 тоот тушаал, 2000 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 628 тоот тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. |
![]() |
5. Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар /Л.Чимгээ/-т даалгасугай. |
![]() |
ЕРӨНХИЙЛӨГЧ О.ЧУЛУУНБАТ |
Текст томруулах
A
A
A
