- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ (гааль, НӨАТ-с чөлөөлөх оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг бодис)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр
Дугаар 132
Улаанбаатар хот
2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортоор оруулж байгаа оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.
/ Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2021 оны 274, 379 дүгээр тогтоолоор тус тус нэмэлт орсон /
2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Эрүүл мэндийн сайд Д.САРАНГЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
