- Нүүр
- Сайдын тушаал
- Журам шинэчлэн батлах тухай /Түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх/
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр
Дугаар А/237/92
Улаанбаатар хот
Журам шинэчлэн батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2003 оны "Журам батлах тухай" 223 дугаар тушаалыг хүчингүй болсонд тоооцсугай.
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД | САНГИЙН САЙД |
Ё.БААТАРБИЛЭГ | Ч.ХҮРЭЛБААТАР |
Текст томруулах
A
A
A
Сонсох:
Таны санал хүсэлт