A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 55

Төрийн ордон,Улаанбаатар хот

Хот байгуулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрөл, хүрээлэн байгаа орчинд үзүүлж буй агаар, ус, хөрсний бохирдол, сөрөг нөлөөг бууруулах, эдийн засгийн тодорхой салбаруудыг хөгжлийн бодлогод нийцүүлэн хөгжүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, үйлдвэрлэл, тээвэр логистик, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт орон нутгийн зэрэглэлтэй “Майдар” хотыг шинээр байгуулсугай.

/Энэ заалтад Монгол Улсын Их Хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 76 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./

2.“Майдар” хотыг байгуулахдаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Төв аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй уялдуулан холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулан шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газар  /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай

/Энэ заалтыг Монгол Улсын Их Хурлын 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 68 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан./

/Энэ заалтад Монгол Улсын Их Хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 76 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /С.Бямбацогт/, Эдийн засгийн байнгын хороо /Ж.Ганбаатар/-нд тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР