• Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 195
Боловсролын тухай хуулийн 40.2, Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.2, 7.1.9-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг хүүхдийн тоог, төрийн өмчийн их, дээд сургуулийн дэргэдэх болон төрийн бус өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын тухайн хичээлийн жилийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг суралцагчийн тоог үндэслэн тооцож санхүүжүүлэхээр тогтоосугай.
2. Хувьсах зардалд шаардагдах санхүүжилтийг 2020 оны батлагдсан төсвийн дүнд багтаан гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.БААТАРБИЛЭГ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 195

ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ,

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН ТАЛААР

АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Боловсролын тухай хуулийн 40.2, Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.2, 7.1.9-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Коронавируст халдвар (Ковид-19)-ын  цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг хүүхдийн тоог, төрийн өмчийн их, дээд сургуулийн дэргэдэх болон төрийн бус өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын тухайн хичээлийн жилийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг суралцагчийн тоог үндэслэн тооцож санхүүжүүлэхээр тогтоосугай.

2. Хувьсах зардалд шаардагдах санхүүжилтийг 2020 оны батлагдсан төсвийн дүнд багтаан гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                   У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх

ухаан, спортын сайд                                                 Ё.БААТАРБИЛЭГ