- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ-Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих төсөл шалгаруулалтын журам

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ
2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр
Дугаар 100
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, "Сэргээгдэх эрчим хүчний тухай" хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.8 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих төсөл шалгаруулалтын журмыг хавсралтаар баталсугай.
2. Энэ журмыг хэрэгжүүлж ажиллахыг Бодлого, төлөвлөлтийн газар /Г.Энхтайван/-т үүрэг болгосугай.
3. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /М.Батгэрэл/-д даалгасугай.
САЙД Ц.ДАВААСҮРЭН

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ
2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр
Дугаар А/217
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.8 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих төсөл шалгаруулалтын журмыг нэгдүгээр хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Журмын хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж, хэрэгжүүлж ажиллахыг Бодлого, төлөвлөлтийн газар (Б.Ерэн-Өлзий)-т даалгасугай.
3.Журмын хэрэгжилтэд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг танилцуулж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Х.Бекболат)-т үүрэг болгосугай.
4.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний сайдын 2020 оны "Журам батлах тухай" 100 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН
Текст томруулах
A
A
A
