Бүлэг: 1979
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 192
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 25.1.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын нэгдсэн тайлан, мэдээ гаргах, түүнд дүн шинжилгээ хийх болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг үнэлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөл (Ц.Нямдорж)-д үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 192

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 25.1.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын нэгдсэн тайлан, мэдээ гаргах, түүнд дүн шинжилгээ хийх болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг үнэлэх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.