- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- ГЭМТ ХЭРГИЙН УРШГААС УЧИРСАН МАТЕРИАЛЫН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ЗААЛТЫГ ЗӨВ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ /Энэ тогтоолыг УДШ-ийн 2000-01-19-ны 03 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН ТОГТООЛ
1984 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр
Дугаар 44
Улаанбаатар хот
ГЭМТ ХЭРГИЙН УРШГААС УЧИРСАН МАТЕРИАЛЫН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ЗААЛТЫГ ЗӨВ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ
/Энэ тогтоолыг УДШ-ийн 2000-01-19-ны 03 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
/Энэ тогтоолыг УДШ-ийн 2000-01-19-ны 03 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
Гэмт хэргийн уршгаас учирсан материалын хохирлыг нөхөн төлүүлж байгаа зарим шүүхийн практикийг нэгтгэн судлахад мөрдөн байцаах болон эрүүгийн шүүн таслах ажлын явцад иргэний нэхэмжлэгч, хариуцагчийг тогтоодоггүй, гэмт этгээдийн хөрөнгийг цаг тухайд нь битүүмжилж нэхэмжлэлийг хангах нөхцөлийг бүрдүүлдэггүй, нуугдмал хөрөнгийг илрүүлэх ажиллагаа тухайлан хийгээгүй, учирсан бодит хохирлыг нарийвчлан үнэлж тогтоогоогүй, гэмт хэргийн замаар олж авсан хөрөнгө байгаа эсэхийг бүрэн судалдаггүй зэрэг ноцтой дутагдал илэрчээ. Түүнчлэн холбогдох хүмүүст иргэний нэхэмжлэл гаргах эрхийг бүрэн тайлбарлаж нэхэмжлэлийг хуульд заасан журмын дагуу гаргуулдаггүй, нэхэмжлэл гараагүй нөхцөлд материалын хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг өөрийн санаачилгаар шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг хэрэгжүүлэхгүй байгаа зэргээс шалтгаалж гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон, эрүүл мэнд нь сарниж хөдөлмөрийн чадвар алдсан нөхцөлд ”иргэний нэхэмжлэл гаргаагүй” гэсэн шалтгаар материалын хохирлыг нөхөн төлүүлдэггүй, хуулийн үндэслэлгүй шалтгаан зааж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу зарим хэсгийг хэрэгсэхгүй болгодог тохиолдол цөөнгүй байна. |
1.Гэмт хэргийн уршгаас иргэд болон албан байгууллагад учруулсан материалын хохирлыг мөрдөн байцаалт, шүүн таслах ажлын явцад шуурхай шалган тогтоож, гэмт этгээдийн хэргийг таслан шийдвэрлэх шүүх хурлаар уг хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг хамтад нь нэг мөр шийдвэрлэж байх тухай хууль тогтоомжийн заалтыг гуйвалтгүй биелүүлж байхыг нийт шүүхэд заасугай.
к/ Хөдөлмөрийн бус орлогоор амьдрах явдалтай шүүхээс хийх тэмцлийг эрчимжүүлэх тухай Улсын дээд шүүхийн Бүгд хурлын 1987 оны 53 дугаар тогтоол /Энэ заалтыг Улсын дээд шүүхийн 1989 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор нэмсэн/.53 дугаар тогтоолыг 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон. |
5.Гэмт хэргийн уршгаас учирсан хохирлыг хууль тогтоомжид зааснаар албан байгууллагаар төлүүлж байгаа тохиолдолд хэрэв шүүх гэм буруутай хүнийг 3-р этгээдээр татан оролцуулж төлбөр хариуцуулаагүй бол уг албан байгууллагад сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг нь албан ёсоор тайлбарлан өгч, шийдвэртээ дурдаж байвал зохино.
БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН ДАРГА Б.ЧИМИД
БҮГД ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.АЮУШ
Текст томруулах
A
A
A
