Бүлэг: 1979
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр
Дугаар А/497
Өлгий
ХОГ ХАЯГДЛЫН ОЛОН НИЙТИЙН БАЙЦААГЧ АЖИЛЛУУЛАХ, МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-ын 1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.12 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь :
1.Хог хаягдлын тухай хуулийг хэрэгжүүлэх, иргэдийн эрүүл, цэвэр орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, ил задгай хог хаягдлыг багасгах зорилгоор сумын нутаг дэвсгэрт "Хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулах, мөнгөн урамшуулал олгох" журмыг хавсралтаар баталсугай.
2.Хог хаягдлын олон нийтийн байцаагчийг томилон, чиглүүлж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3.Уг журмын хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар /Б.Мухамед/, Байгаль орчин, аялал жуулчлалын газар /Ш.Марат/ нарт тус тус даалгасугай.
4.Энэ захирамж нь захиргааны хэм хэмжээний Улсын нэгдсэн санд бүртгэгдэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс хүчин төгөлдөр болно.
ЗАСАГ ДАРГА А.ГЫЛЫМХАН

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

 

2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр                                                                                                                               Дугаар А/497                                                                                                                                                          Өлгий

 

ХОГ ХАЯГДЛЫН ОЛОН НИЙТИЙН БАЙЦААГЧ АЖИЛЛУУЛАХ,

МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-ын 1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.12 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь :

1.Хог хаягдлын тухай хуулийг хэрэгжүүлэх, иргэдийн эрүүл, цэвэр орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, ил задгай хог хаягдлыг багасгах зорилгоор сумын нутаг дэвсгэрт “Хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулах, мөнгөн урамшуулал олгох” журмыг хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын олон нийтийн байцаагчийг томилон, чиглүүлж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3.Уг журмын хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар /Б.Мухамед/, Байгаль орчин, аялал жуулчлалын газар /Ш.Марат/ нарт тус тус даалгасугай.

4.Энэ захирамж нь захиргааны хэм хэмжээний Улсын нэгдсэн санд бүртгэгдэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д нийтлэгдсэн өдрөөс хүчин төгөлдөр болно.

 

ЗАСАГ ДАРГА                                                                    А.ГЫЛЫМХАН